(976)-51-261599
info@bm-service.gov.mn

Түрээслэгчийг  сонгон шалгаруулах зар  
 
“Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” ТӨААТҮГ-ын түрээслүүлэх объектын танилцуулга:
 
Албан тасалгааны зориулалтаар: Засгийн газрын III байрны 2-р давхарт 10м.кв, Засгийн газрын XI байрны 1-р давхарт 24,5м.кв, 15,25м.кв талбай нийт 3 өрөө
 
Бичиг хэргийн лангууны зориулалтаар: Засгийн газрын XI байрны 1-р давхарт 8м.кв талбай
Үүрэн холбооны антенн, тоног төхөөрөмж байршуулах зориулалтаар: Засгийн газрын XI байрны 13-р давхарт 10м.кв талбай
Хэвлэх цех, үйлчилгээ, агуулахын зориулалтаар подволийн өрөө: Засгийн газрын XI байранд 35,51м.кв, 10м.кв, 61,54м.кв, 7.29м.кв, 12,86м.кв талбай
“Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” ТӨААТҮГ-ын үл хөдлөх эд хөрөнгийг  түрээслэх сонирхолтой хуулийн  этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна. 
Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал. Үүнд:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх);  эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил)
Санхүүгийн чадварыг нотлох баримт  (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан  дансны тодорхойлолт; хуулийн этгээд 2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан) 
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
Талбай түрээслэх үнийн санал
Шаардлагатай тохиодолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг
  Үндсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилагсад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт бичигТалбай болон  эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон дансны хуулга, тодорхойлолт
 
 
Босго үнэ: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоосон түрээсийн төлбөрийн жишиг үнэ босго үнэ болно.
 
 
Материал бүрдүүлж ирүүлэх хаяг: Улаанбаатар,Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Засгийн газрын XI байр 1 дүгээр давхар 101 тоот өрөө: Утас: 51-263657, 263128
 
Материал ирүүлэх сүүлийн хугацаа:  2020 оны 01-р сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө  дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг  2020 оны 01-р сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.


[Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар] эрх бүхий тендерт оролцогчдоос [Урсгал засварын болон цэвэрлэгээ, үйлчилгээний материал]–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь [50,000] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэйг нотлох дансны үлдэгдлийн тодорхойлолт эсвэл дээрх хэмжээний зээл авах боломжтойг нотлох зээлийн тодорхойлолт ирүүлэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 онууд
Ижил төстэй ажлын өртөг: 2018, 2019 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний дүнгийн нийлбэр нь тухайн багцад санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
Тендерийн хамт дараах үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц 1: 2,388,000 /хоёр сая гурван зуун наян найман мянга/ төгрөг
Багц 2: 3,543,000 /гурван сая таван зуун дөчин гурван мянга/  төгрөг
Багц 3: 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг
Багц 4: 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг
Багц 5: 1,773,800 /нэг сая долоон зуун далан гурван мянга найман зуу/ төгрөг
Тендерийг [2020 оны 03-р сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минут]–аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn  хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2020 оны 03-р сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минут] -т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: эрхгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 

Захиалагчийн тодорхой хаяг:
УБ хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо Ж.Самбуугийн гудамж Засгийн газрын XI байр, 1 дүгээр давхарт 110 тоот, нарийн бичгийн дарга Т.Оюунсувд, утас: 51-263128
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2020.02.14

[Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар ТӨААТҮГ] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Засгийн газрын III байрын хэрэгцээний  халуун усны ялтсан бойлер, халуун усны электрон автомат, эргэлтийн насос шинэчлэн суурилуулах ажил]–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.
 
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
 
Үнийн саналыг 2020 оны 02-р сарын 21-ний өдрийн 14:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.
 
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 02-р сарын 21-ний өдрийн 14:30 цагm нээнэ.
 
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
 
 
2020 оны 02 дугаар сарын 14 өдөр
 
 
Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар ТӨААТҮГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Засгийн газрын XI байрын агуулах, складын урсгал засвар, чанарын багуудын өрөөний тохижилтыг сайжруулах засварын ажил]–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.
 
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
 
Үнийн саналыг [2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 00 минут]-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болохwww.tender.gov.mnхаягаар /PDF хэлбэрээр/ ирүүлнэ.
 
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.
 
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
 
 
 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-хороо Ж. Самбуугийн гудамж Засгийн газрын XI байр, 1 дүгээр давхарт 109 тоот өрөө
Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Э. Балжинням
Утас: 321525


ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
 
Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Засгийн газрын XI байрны дугуй заалны винтлятор, агаар халаах халуун усны радиатор шинэчлэх ажил]–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
 
Үнийн саналыг [2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минут]-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/ хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр /pdf/-ээр ирүүлнэ.
 
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан [2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минут]-д нээнэ.
 
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
 
Захиалагчийн тодорхой хаяг:
          Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байр, 1 дүгээр давхар, 106 тоот өрөө, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Солонго, утас: 51-263803
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
 
2020.02.14
 
 
[Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар ТӨААТҮГ] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Засгийн газрын II байрын цайны өрөөг албан өрөө болгон тохижуулах засварын ажил]–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.
 
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
 
Үнийн саналыг [2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 11 цаг 00 минут]-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар /pdf хэлбэрээр/ ирүүлнэ.
 
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан  [2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
 
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
 
 
 
 
 
Захиалагчийн тодорхой хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байр, 1 дүгээр давхарт 101 тоот өрөө, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ж.Наранбаяр, утас: 51-263657


ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
 
Огноо  : 2020 оны 02 дугаар сарын 17-нд 
 
Тендер шалгаруулалтын нэр: ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙРУУДЫН ГЭРЛИЙН САМБАР БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН XII БАЙРНЫ ЦАХИЛГААНЫ ЕРӨНХИЙ ЩИТ, ХҮЧНИЙ ХУВААРИЛАХ САМБАРЫГ  ТУС ТУС ШИНЭЧЛЭХ МАТЕРИАЛ  НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ
 
 
Тендер шалгаруулалтын дугаар:  ЗГБНҮГ/202001005
 
 
 
Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар ТӨААТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос Засгийн газрын байруудын гэрлийн самбар болон Засгийн газрын XII байрны цахилгааны ерөнхий щит, хүчний хууваарилах самбарыг тус тус шинэчлэх материалыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 [тавин мянга] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ:2018, 2019 оны аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 70%-аас багагүй борлуулалтын орлоготой байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 40%-тай тэнцүү хэмжээний мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэйг нотлох баримт эсвэл зээл авах боломжтойг нотлох харилцагч банкны тодорхойлолт. 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 он
 
 
Тендерийн хамт 2720000 /хоёр сая долоон зуун хорин мянга / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.
 
Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны 15:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны 15:30 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn хаягаар болон Монгол Улс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж Засгийн газрын XI байр 1-р давхар 101 тоот, Үнэлгээний хорооны Нарийн бичгийн дарга Н.Наранцогт, утас: 51-263657.


ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
 
 
2020 оны 02-р сарын 28-ны өдөр 
 
“Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” ТӨААТҮГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Засгийн газрын III, XI  байрын гадна фасадны засварын ажлын зураг төсөл гаргаж, зуруулах ажил–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.  
 
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
 
Үнийн саналыг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минут-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар pdf- хэлбэрээр ирүүлнэ.
 
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
 
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.Захиалагчийн тодорхой хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байр, 1 дүгээр давхарт 106 тоот өрөө, Утас: 51-263803