(976)-51-261599
info@bm-service.gov.mn

Захирлын мэндчилгээ



    Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар ТӨААТҮГ-ын цахим   хуудсанд зочилж буй Таны амрыг эрэн мэндчилье. Тус байгууллага нь Засгийн   газрын байруудад байрлах төрийн байгууллагуудын хуулиар хүлээсэн зорилт, чиг   үүрэг, үндсэн үйл ажиллагааг хэвийн, таатай орчин нөхцөлд тасралтгүй явуулах   баталгааг бүрдүүлэн ажиллаж байна.
 Бид энэхүү ажлын хүрээнд чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн   тогтвортой байдлыг уламжлан хангаж, олон улсын ISO 9001:2015 стандартад   нийцсэн үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хүргэж ажиллаж байна.
 Цахим хуудаснаас Та бүхэн хууль, эрх зүйн баримт бичиг, үйлчилгээний талаарх   хэрэгцээт мэдээ, мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн бидэнтэй   хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байна.
 Танд төрийн үйлчилгээг хуулийн хүрээнд таатай орчинд хүргэх болно.

ЗАХИРАЛ:  Ө. ЛУВСАНРЕНЧИН

Танилцуулга

Манай улс зах зээлийн харилцаанд шилжин орж удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжсэн үеэс төр, засгийн байгууллагуудын нийтлэг үйлчилгээг мэргэшсэн байгууллага, баг хамт олноор гүйцэтгүүлж, төрийн албан хаагчид нь төрийнхөө ажлыг хийдэг хөгжингүй орнуудын туршлагыг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Засгийн газрын шийдвэрээр 1996 онд анхны Засгийн газрын байр ашиглалтын захиргааг байгуулж, төрийн үйлчилгээг мэргэшсэн байгууллага, хамт олноор гүйцэтгүүлдэг практикыг нэвтрүүлж эхэлсэн юм. 2009 оны сүүлчээр байруудын захиргаанд бүтцийн өөрчлөлт хийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 182 тоот тушаал, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын даргын 160 тоот тушаал гарч байруудын захиргааг татан буулгаж, Засгийн газрын байр ашиглалтын нэгдсэн захиргааг байгуулжээ. 

Засгийн газрын 2014 оны 149 дүгээр тогтоолоор “Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа”-г аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчилсөн.

Улмаар Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 135 дугаар тогтоолоор “Засгийн газрын байруудын ашиглалт, үйлчилгээг боловсронгуй болгон үр ашгийг дээшлүүлж, урсгал зардлыг хэмнэх зорилгоор “Төрийн үйлчилгээ” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, “Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг нийлүүлэн “Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан.

Манай байгууллага нь үйл ажиллагаандаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрмийг мөрдлөг болгон ажиллаж байна. 

Нийтлэг үйлчилгээний газар нь: 

-Захиргаа, хүний нөөц

-Санхүү, бүртгэл

-Барилга, инженер техник 

-Үйлчилгээний гэсэн дөрвөн хэлтэстэй.

Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээг нэгтгэж мэргэшсэн баг хамт олноор үйлчилгээг эрхлүүлэх нь төсөвт зардал хэмнэн, зарим ажил албан тушаалын давхардлыг арилгаж, санхүү, материал хангамжийн үйлчилгээ нэг цэгт төвлөрүүлснээрээ ач холбогдолтой шийдвэр болсон төдийгүй барилга, мужаан, цахилгаан, сантехникийн засвар үйлчилгээ, гэнэтийн аваар ослын ажлыг богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд хамтын хүчээр хийж гүйцэтгэдэг давуу талтай болсон.

Захиргаа, хүний нөөцийн хэлтэс: Байгууллагын эрхэм зорилго, зорилтыг биелүүлэх үүрэг, чадвартай хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хийх хүрээнд ажилтан, албан хаагчдыг сонгон шалгаруулж ажилд авах, ажлын байранд сургаж дадлагажуулах, ажиллах нөхцөл, боломжийг сайжруулах, тусламж дэмжлэг үзүүлэх, хариуцлага тооцох зэрэг ажлуудыг цогцоор хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хэлтэс нь байгууллагын үйл ажиллагааны стратеги зорилт, чанарын менежмент, дотоод хяналт, хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэр, төлөвлөгөөний биелэлт, хүний нөөцийн бодлого, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг тогтмол хугацаанд зохих дүрэм, журмын хүрээнд эрхлэн гүйцэтгэдэг. Нийтлэг үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэхэд, төлөвлөлтийг боловсронгуй болгох, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, удирдлагыг мэдээ мэдээллээр ханган, хууль тогтоомж, гаргасан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, ажлын үр дүнг үнэлж, дүгнэх, ажилчдын өргөдөл, хүсэлтийн хүлээн авч, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шагнаж урамшуулах ажлыг хууль журмын дагуу зохион байгуулан ажиллаж байна.

Санхүү, бүртгэлийн хэлтэс: Засгийн газрын байруудын нийтлэг үйчилгээний газар ТӨААТҮГ-нь санхүүжилт, орлого бүрдүүлэлтийн хувьд аж ахуйн тооцоонд бүрэн шилжиж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэн үр ашигтай ажиллах зорилтыг тавин ажилладаг. Үйлдвэрийн газар нь үйл ажиллагааны үр дүнд олсон орлого санхүүжилтийг хууль, журмын дагуу зориулалтаар нь захиран зарцуулах, санхүү, нягтлан бодох бүртгэлийн оновчтой тогтолцоо бүрдүүлэх, балансад бүртгэлтэй төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбоотой оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, шилэн дансны хөтлөлт, худалдан авалтын ажлыг хууль тогтоомжийн дагуу явуулах зэрэг ажлуудыг цогцоор нь хэрэгжүүлэн ажилладаг. Тус хэлтэс нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөн, тайлан балансыг цаг тухай бүрд гарган баталгаажуулж, харьяа байруудад хөрөнгө оруулалтаар хийгдэх их засвар, тоног төхөөрөмж шинэчлэх, батлагдсан төсвийн зарцуулалтанд жилийн турш тасралтгүй хяналт тавин ажиллаж байна.

Барилга, инженер техникийн хэлтэс: Барилга, инженер техникийн хэлтэс нь харьяа байруудад хийгдсэн барилгын засвар, мужаан, цахилгаан, сантехник, лифт, агаар сэлгэлтийн ажил үйлчилгээг хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн шуурхай, хүртээмжтэй стандартын шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх зорилго тавин ажиллаж байна. Засгийн газрын II /А,Б,В,Г,Д/, III, IV, VIII, IX “А”, IX “Б”, XI, XII /АМГТГ/, XIII, Соёлын яамны байруудын их засвар болон урсгал засварын ажлыг төлөвлөх, зураг, төсөв, тооцоолол, засварын ажилд хяналт тавьж, гүйцэтгэлийг хянах, инженерийн байгууламж, дулаан усан хангамж, сантехникийн шугам сүлжээ, агаар сэлгэлтийн системийн засвар, цахилгааны тоног төхөрөмж зэргийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, засвар шинэчлэлтийн ажлыг зохион байгуулдан ажилладаг. Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг тасралтгүй, баталгаатай хангах чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлэн, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байна

Үйлчилгээний хэлтэс: Чанарын менежементийн тогтолцоог байгууллагынхаа үйл ажиллагаанд ISO9001:2015 /MNS 9001:2016/ стандартын шаардлагын дагуу нэвтрүүлсэн тул байгууллагын бүхий л үйл ажиллагаа ялангуяа Үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг чанар стандартын түвшинд гүйцэтгэх зорилтыг тавин ажилладаг. Үйлчилгээний хэлтэс нь өдөр тутмын үйл ажиллагаандаа “Хөдөлмөрийн тухай хууль”, энэхүү хуулийг хэрэгжүүлэхээр гарсан дүрэм, журам, заавар болон цэвэрлэгээ үйлчилгээний стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна. Байгууллагын харьяа 15 байр болон Цөмийн энергийн газрын нийт 16 байрны 65015,1 м.кв талбай бүхий талбайн нийтлэг үйлчилгээг чанар, стандартын түвшинд эрхлэн гүйцэтгэх, соёлч боловсон, найдвартай хүргэх ажлыг зөрчил дутагдалгүй үзүүлэхийг зорьж ажилладаг.

Эрхэм зорилго

Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газрын эрхэм зорилго нь төрийн байгууллагуудын хуулиар тогтоогдсон зорилт, чиг үүргийг таатай нөхцөлд гүйцэтгэх бололцоог бүрдүүлэн өгөх буюу хэрэглэгчдийн сэтгэлд нийцэх нийтлэг үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүртээмжтэй үзүүлэхэд оршино.Бид үйл ажиллагаа явуулахдаа дараах зорилтуудыг хэрэгжүүлэн ажилладаг.
-Төрийн байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын ISO 9001 стандарт нийцүүлэн хэрэглэгчдэд хүргэх.
-Засгийн газрын байруудын цахилгаан, дулаан, усан хангамж, инженерийн шугам сүлжээний техникийн саатал, горим ажиллагааны хэвийн байдлыг ханган ажиллах.
 -Барилга, байр ашиглалт, засварын норм, нормативын дагуу зохион байгуулж, мэргэжлийн байгууллагын хяналтанд тогтмол байлгах.
-Ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг дээдлэх.
-Байруудын цэцгийн нэр төрлийг нь олшруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.
-Байгууллагын үйл ажиллагаа аж ахуйн тооцоонд шилжсэнтэй холбоотойгоор зардал алдагдлыг бууруулж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх.
-Албан хаагчдаа мэргэшүүлэх чиглэлээр ажиллаж, үйл ажиллагаандаа дэвшилтэт  техник , технологи, шинэ санааг нэвтрүүлэх.
-Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хурал, зөвлөгөөн, уулзалт, сургалт, явуулахад заал, танхимаар үйлчлэх.
-Хэрэглэгч, суугч, үйлчлүүлэгчдэд амт чанартай нийтийн хоолоор үйлчлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна
Чанарын бодлого
Төрийн үйлчилгээний чанарыг эрхэмлэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн шуурхай, хүртээмжтэй, чанар стандартын шаардлагад нийцсэн нийтлэг үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Чанарын зорилт
  1. Төрийн байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний үйл явцад тавигдах стандарт, шаардлагыг боловсронгуй болгох;
  2. Гүйцэтгэлд суурилсан удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн, үйл ажиллагааны явцад тавигдах хяналтыг сайжруулж, үр дүнг тодорхойлон ажиллах;
  3. Хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцсэн шуурхай, чанартай нийтлэг үйлчилгээг үзүүлэх;
  4. Чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилт, эдийн засгийн үр дүн, бодит үр ашгийг тооцсоны үндсэн дээр санхүүгийн шийдвэр гаргах;
  5. Барилга байгууламж, инжнерийн шугам, сүлжээний засвар үйлчилгээг тасралтгүй, баталгаатай хангах чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллах;
  6. Хүний нөөцийн удирдлагын бодлогод хариуцлагын тогтолцоонд суурилсан үнэлгээний аргыг нэвтрүүлэх;
  7. Ажилчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг байнга сайжруулах арга хэмжээ авч ажиллах;
  8. Чанарын  менежментийн тогтолцооны хэрэгжилтэд хяналт тавьж, үл тохирлыг шийдвэрлэх арга хэмжээг тодорхойлон, хэрэгжилтийг хангах;
  9. Холбогдох  мэргэжлийн байгуулагуудтай байнгын холбоотой ажиллаж, чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн байдал, байнгын сайжруулалтад үнэлгээ хийлгэх;

Алсын хараа

Төр, засгийн байгууллагуудын хэрэгцээнд тулгуурласан нийтлэг үйлчилгээг хөгжүүлж, олон улсын жишигт хүргэх

Үнэт зүйл

-Хэрэглэгч
-Байгууллага, хамт олон
-Мэдлэг, чадвар
-Сэтгэл, зүтгэл, гүйцэтгэлийг эрхэмлэх
-Цэвэр цэмцгэр, тав тухтай, эрүүл аюулгүй орчин

Бүтэц, зохион байгуулалт




ISO

Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар нь ажил үйлчилгээний чанарын тогтвортой байдлыг хангах, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор чанарын менежентийн тогтолцоог Олон улсын ISO 9001:2008 стандартын дагуу хэрэгжүүлж 2014 онд анх Стандарт, хэмжил зүйн газраас гэрчилгээжсэн. Шинэчлэгдсэн ISO 9001:2015 стандартын шаардлагыг ханган, чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулан Стандарт, хэмжил зүйн газраас 2017, 2021 онд тус тус дахин гэрчилгээ авсан.
Гэрчилгээний хүчинтэй хугацаанд гэрээний дагуу магадлах аудитыг Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажуулалтын газраас явуулж, түүний мөрөөр байнгын сайжруулалтын ажлуудыг хийж байна.